Олон дагагчтай хүмүүс сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигчийг уриалсан тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэгдэнэ. Харин улс төрчид өөр утга агуулгаар тайлбар өгч байгаа нь ойлголтын зөрүүтэй байдал бий болж байна гэж Ардчилсан намын шинэ Нарийн бичгийн дарга нар үзэж байна.
АН-ын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан НБД Н.Гансүх:
-УИХ дахь намын бүлгүүдэд Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих бол тухайн хороо дүүрэгт өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэж хэлсэн. Мөн тус мэдээллээр олон дагагчтай болон цахим орчинд бодлоо илэрхийлэхдээ шийтгэл хүлээхгүй юм байна гэж нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдэж байна. Зөрчлийн тухай хуулийн 17-р зүйлийн 17-д зааснаар сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол тухайн хүний 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа.
Улс төрчдийн зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг торгохгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн 47.4-т заасан бүртгүүлээгүй, хуурамч хаяг ашигласан тохиолдолд гэж хэлж байгаа. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйл сонгуулийн сурталчилгаа явуулах арга хэлбэрийн 39.2.7-д цахим орчин ашиглаж болно гээд заагаад өгчихсөн байгаа.
Энд ойлголтын зөрүүтэй байдал бий болж байна. Тодруулбал, хувь хүн аливаа нэг нэр дэвшигчийг дэмжээд үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулийнхаа эрхээ эдэлсэн нь ухуулгын чанартай зар сурталчилгаа явуулсан нэрийдлээр тухайн иргэн хохирох нөхцөл байдал үүсээд байна.
Мөн цахим орчин дахь сурталчилгаа агуулга контентын хувьд ямар байх ёстой вэ гэдэг зохицуулалт ч алга байна. Ингээд нэг нэр дэвшигчийг дэмжсэн иргэн зөрчлийн хуулиар торгуулах нөхцөл үүсээд байна. Иймд ХХЗХ, СЕХ-нд тодорхой журмын зохицуулалтыг хийж өгөхийг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Aldar ner , alban tushaal , mungu tugrug huutsuldsun shunaliin tulamnuud l baina. MAN - AN-tai l holbootoi bol tsaashaa shuu.