Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо лхагва гарагт хуралдана.
Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол”-ын тайланг хэлэлцэх юм байна. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус түр хорооноос “Нүүрсний сонсгол”-ыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Уг сонсголын үр дүн, тайланг Хянан шалгах түр хороо хэлэлцэж, дүгнэлтээ УИХ-д танилцуулах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.