Шөнийн цагаар зам дээр дрифт хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн Э-ийн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалган Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт,
3ам дээр зөвшөөрөлгүй биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулж замын хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.