Технологийн дэвшлийг амьдралд ойртуулж, амар хялбар аргаар хөлсний унаанд сууж зорьсон газартаа үйлчлүүлэх боломжийг “UB cab” хэмээх онлайн такси үйлчилгээ нэвтрүүлсэн. Гэвч уг үйлчилгээг үзүүлэгч компанийн гэрээт жолооч нартай холбоотой хэл ам цахим орчинд байнга гарах болсон.
Тухайлбал, үйлчлүүлэгчийнхээ явсан км-ээс илүү төлбөр нэхэж авсан, салж унах гэж байгаа машинаар үйлчилсэн гэх зэргээр шүүмжилж буй.Тэгвэл үүнтэй зэрэгцээд жолооч нар нь зорчигч, үйлчлүүлэгчдэдээ халдах тохиолдол ч гарч байна.
Харамсалтай нь цагдаагийн байгууллага ийм тохиолдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үүсгэсэн хэрэг хаачсан нь мэдэгдэхгүй таг чиг дарагдуулах явдал ч гарав.
Хамгийн сүүлд гэхэд “UB cab”-ын жолооч найз охинд минь халдаж, намайг цохиод машинаараа мөргөөд зугтсан гэсэн гомдол Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст иргэд гаргасныг шалгасан байна. Үүний улмаас 28 настай С.Т гэх эмэгтэйн хөл гишгэж болохгүй байсан аж. Шалгалтын явцад “UB cab” үйлчилгээний гэрээт жолооч 33 настай М.А үйлчлүүлэгч 28 настай эмэгтэйг түлхэж унаган өвдгийг нь гэмтээсэн нь тогтоогдсон гэнэ.
Үүнээс өмнө “Сүнжин гранд” зочид буудлын ажилтан нэгэн бүсгүй “UB cab” үйлчилгээ ашиглан такси дуудаж суухад жолооч нь явах газар руу нь бус, эсрэг чиглэлд, Ботаник руу авч явж байснаа “Хотоор зугаалъя, хажууд суучих” гэх зэргээр зорчигчоо айлгасан тохиолдол гарсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч үүнийг шалгаж, эсрэг маршрутаар үйлчлүүлэгчээ авч явсныг байршил тогтоогчоор нь тогтоосон атлаа хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй дарагдуулсан юм.
Энэ мэтээр “UB cab” онлайн такси үйлчилгээтэй холбоотой гомдол, мэдээлэл гарсаар буй тул иргэд, үйлчлүүлэгч та бүхэн тухайн такси үйлчилгээг сонгохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулъя.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хагас зэрлэг ард түмэн дээ