СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-01-08

“Холо лэ байна” дууны утгыг алдагдуулсанд эмзэглэж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Буриад зон олны өв дамжиж ирсэн түүх, уран бүтээл гажуудах эрсдэлд ороод байгаа талаар иргэн мэдээлэл хийв.

Тодруулбал, Буриад ардын дуу “Холо лэ байна” дууг А.Хишигдалай, Гинжин нар хамтран “Хадын оройгоор” гэж нэрлээд орчин үеийн хэв маягт оруулан дуулснаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд цацсан. Гэсэн ч тус уран бүтээл нь тухайн дууны амин сүнсийг эс ойлгож, агуулгыг өөрчлөн дуулсан нь Буриад зон олны бухимдлыг төрүүлээд байсан юм. Ингээд зарим иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийсэн юм. 

Иргэн:

-Дууны утгыг ойлголгүй ингэж дуулсан нь бидний шархыг хөндсөн асуудал болсон. Бид “Холо лэ байна”  гэх дууг сонсохоор л уйлчих гээд байдаг. Бидний аав ээж, эмээ өвөө минь жалганд буудуулж амиа алдсан хар үйл явдыг эс ойлгож, ийм байдлаар дуулж болохгүй. 

Энэ дууг дуулсан залуу дуучдад нэг талаараа талархаж байна. Гэвч яг тэр утгаар нь дуулсан бол олон зүйл ярихгүй байсан. Утга нь тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Үндэстэн, ястнуудад эрхэмлэж явдаг зүйл гэж бий. Бид хэн байгаад, хэн болоод явж байгаа билээ. Тийм байхад Гэхдээ бид бас энэ түүх, урлагаа сурталчлан таниулах шаардлагатай гэдгийг давхар сануулсан үйл явдал боллоо. Алтаргана наадмаа угтаж бид энэ сард урлаг соёлоо таниулах дуун цэнгүүнийг зохион байгуулахаар болсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
103.57.94.80

Зөв

Зочин
3 сарын өмнө
103.212.117.164

Үндэстэн ястаны цөөнхүүд эмзэг гомдомтгой шүү

Dok
3 сарын өмнө
124.158.64.205

Буриадууд өөрсдөө оросуудтай нийлж ханилж, дагуулж ирээд алтан ургийн 40 мянган монголчуудыг хэлмэгдүүлсэн биз дээ. Одоо юу гээд байгаа юм?

Зочин
3 сарын өмнө
59.153.114.199

Энэ хэдэн буриад нь ч яасан чанга зуулттай юм. Тэр нэг дуучин хүүхэн нь шалдаганаж ирээд тэр дууг нь дуулчих гэж.Жүжигчин Алтаншагайг наадмаар басганы хормой сөхлөө гээд бас л сэвээд байсан. Тийм сүрхий юм бол улс орон сүйд болж байна, нанчилдая гээд гараад ирэх цөстэй хөвүүд байгаа юм уу даа, үгүй л болов уу

Зочин
3 сарын өмнө
139.5.217.134

Яг

Зочин
3 сарын өмнө
66.181.160.55

Аливаа ястаны халаглаж, харуусаж явдаг хэзээ ч үл мартагдах эмзэг сэдэв гэж бий уран бүтээлчид түүнд маш болгоомжтой хүндэтгэлтэй хандах ёстойг л сануулсан зүйл боллоо. Одоо уранбүтээлчид Буриад зон олноос уучлалт гуйгаад уг уран бүтээлээ татаж авах хэрэгтэй

Зочин
3 сарын өмнө
202.70.37.93

Зүгээр л түүх одоо зүгээр л уран бүтээл сайн л дуу байна ш дээ харинч хайр. Гэдэг утгаа тодруулсан байна

Зочин
3 сарын өмнө
73.56.222.84

Залуус сайхан бүтээл хийлээ гэж л бодсон бх,цаад дууны үгийн утга учирт сайн анхаарал хандуулсангүй нь буруу болжээ.Засаж заларуулаад дуулчихвал

Нандиа
3 сарын өмнө
103.10.21.28

Гэхдээ энэ дууны утгыг нь өөрчлөж орчин үедээ байршуулж дуулсан ч гэлээ энэ дууныхаа далд утга ямар эмгэнэлт түүхийг үгүйлсэн дуу гэдгийг нь маш сайн судалж үг хэллэгээ зөв гаргаж Буриадуудынхаа маш хүндээр хүлээж авахаар биш зөвөөр хүлээж авахаар тайз үгээ гаргасан бол Буриад монголчууд зөөлөн сэдвээр хүлээж авахаар хийсэн бол ч бусад нь гоё байна лээ

tumur
3 сарын өмнө
202.55.188.87

ene saihan duunii vg baina uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.