СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэр бүлийн хүчирхийлллийн 70 хувь нь согтуугаар үйлдэгджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

2023 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд 197 мянга гаруй зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 21 мянга буюу 10.7 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна.

Улсын ерөнхий прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн  гаралт, шийдвэрлэлт, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалж үзжээ.

2023 оны III улирлын байдлаар байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дийлэнх буюу 81.8 хувь нь Нийслэлд, 18.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс

Нийт шалгагдсан гомдол, мэдээллийн 84.8 хувийг хохирогч өөрөө, 5.2 хувийг нь бусдаар дамжуулан өгсөн байгаа бол 9.3 хувь нь хөрш айл болон хүчирхийллийн талаар мэдсэн хүн, 0.8 хувь нь эмч, багш, нийгмийн ажилтан зэрэг албан тушаалтнаас өгсөн дуудлага, мэдээлэл байна. Энэ төрлийн зөрчилд 26-45 насныхан хамгийн их холбогдсон байгаа бол дийлэнх нь эрэгтэй, бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүс байна.

Хохирогчтой хамаарал бүхий байдлыг судлахад нөхөр 5374, эхнэр 557, эцэг 409, эх 105 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байжээ. Мөн болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.