СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч хаягуудаас иргэний хувийн мэдээллийг авч, банкны данс, карт зэрэгт хууль бусаар нэвтэрч байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Гадаад нэршилтэй хуурамч хаягт итгэн хувийн мэдээлэл болон банкны данс, картны нууц үгээ алдах хууль бус залилах үйлдэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Олон нийтийн цахим сүлжээнд "Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ үнэ төлбөргүй авах боломжтой тул энэхүү албан боломжийг ашиглан хувийн мессежээр "Тийм" гэж бичээрэй. Амжилт хүсье", "Өнөөдөр 100 жилд нэг тохиодог азтай өдөр "Азтай" гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах азтай байх болно, найзын хүсэлт илгээнэ үү", “Ялагч 5,000,000-аас 500,000,000 хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл хожих болно", "Иргэн бүр Төв банкны гэр бүлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой тул чатаар мэдээлэл аваарай гэх мэтээр хуурамч хаягаас бичсэн мэдээлэлд иргэд олноороо “Тийм”, “Ок”, “Азтай”, “Мэдээлэл авъя” гэж хариу үйлдэл үзүүлж, хувь чатаар мэдээлэл солилцох хүсэлт тавьжээ.

Хил хязгааргүй цахим орчинд гадаад нэршилтэй .

Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллага хэзээ ч иргэд рүү олон нийтийн цахим сүлжээгээр холбоос линк, нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг авахыг хүссэн асуумж илгээж, харилцдаггүй болно.

Иймд энэ мэт хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.