СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захирал Б.Тамирыг шалгаж дуусав

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” гэх компани байгуулсан байдаг.

Энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг ажлыг хариуцсан юм. Гэвч товлосон хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа ашиглалтад оруулалгүйгээр бусад спорт цогцолборт тэмцээн, уралдаан зохион байгуулсныг спорт сонирхогчид санаж буй нь лавтай.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар спорт менежмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамирыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулсан байна.

Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 19-нд Цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжтэй байгуулсан аж. Ингэхдээ Б.Тамир тус компанийн захирал Г.Хосбаярт давуу байдал бий болгож, хариуд нь найз О.А-ынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж буй юм билээ. Тиймдээ ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Б.Тамирын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байв. Есөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр барихаар тoлoвлoсoн спорт цогцолбор өнөөг хүртэл ашиглалтад ороогүй л байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Тамир нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлж буй гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
3 сарын өмнө
66.181.184.198

Яаралтай бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь хорих ял өгөөч

Иргэн
3 сарын өмнө
202.179.30.174

Сумьяабазараа шалгаач ээ. !!!!! Маш их мөнгө идсэн байгаа шүү

Зочин
3 сарын өмнө
202.70.46.20

Ene tamir gej zaluu Jenco-iin gar hul bolson zaluudaa. Ard ni Jenco bgaa shu davhar shalgaarai

Зочин
3 сарын өмнө
38.107.226.147

Сайн байна.Одоо наад Зүүн Азийн наадам ЗБХ-гоо шалга.Улсын мөнгөөр туйлсан хүмүүс л бсан даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.