Дэлгэрмөрөн голд живсэн 59 настай эрэгтэйг 1.7 метрийн гүн уснаас гаргаж, эсэн мэнд ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээр иргэн Д явган зорчин явах үед мөс цөмөрчээ.Тус сумын онцгой байдлын албаныхан ослын дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гаргажээ. Түүнд анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ар гэрт нь эсэн мэнд ... гэж бичээчээ.
Төрийн албыг их шүүмжилдэг хүмүүс бодоорой. Энэ хүмүүс л осолын дуудлагаар хүний амь аварагдаж бна шүү дээ