СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ голд үүссэн халиа тошингийн түвшин 14 хоног тутамд нэмэгдэж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, орчны тохижилт нь дарагдсан. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын холбогдох инженер, техникийн ажилчид Дамбын шинэ гүүрнээс доош Туул гол руу нийлэх хэсэг хүртэл халин тошин үүсээд буй байршилд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа юм.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна. Хөлдсөн хэсгийг яаравчлан задалж, усыг нь огцом халиулбал доод хэсгээр нь машин механизм ороход болно гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Өнгөрсөн жилийн үерийн хохирол нэлээн их байсан. Үүнтэй холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ. Мөн үерийн даланг хүчитгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, 21 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр ажиллаж байна хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.