Сүүлийн жилүүдэд ноос, ноолуурын үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал, үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор инженер, техникийн ажилтны ажлын байр нэмэгдэж, хүний нөөц эрэлттэй байна.
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн механик инженер зэрэг нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжлүүдэд хөнгөвчилсөн нөхцөлөөр элсэлт авч байна.
Нэхмэлийн салбарт инженер бэлтгэх бакалавр, дипломын сургалтын элсэлт 2024 оны 01 сарын 15 хүртэл явагдаж байна.
Элсэгчдэд тавих шаардлагыг хөнгөвчлөн ноос, ноолуурын салбарт таваас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны ажилтан, албан хаагчдыг ЭЕШ-гүй, аль нэг их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн иргэнийг шууд, ШУТИС-д элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр техникийн боловсролын дипломтой иргэнийг шууд элсүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.must.edu.mn/admission болон 96655561 дугаараас лавлана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.