СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-06

Ц.Төрхүү: Нийслэлээс хяналтаа тавина, иргэд дүүргийн Засаг дарга нараас шаардах ёстой

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баярааг чөлөөлж, тус албан тушаалд Ус сувгийн удирдах газрын дарга асан Ц.Төрхүүг томилсон билээ. Шинээр томилогдсон ерөнхий менежер юуны өмнө иргэдийн зүгээс хамгийн их санал гомдол тавьдаг цас мөс, хогны асуудлуудыг дүүргийн Засаг даргын эрхлэх хүрээ рүү шилжүүлжээ. Хуучин энэхүү үүргийг Нийслэл өөр дээрээ үүрч байсныг тэрбээр буруу гэж үзсэн байна. 

УБ хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:

-Цас, ус, халтиргаа гулгааны асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 03-наас эхлэн дүүргүүд бүрэн хариуцахаар болсон. ТҮК болон ТҮК-д ажиллаж байсан иргэдэд хуваан өгсөн. 

Өмнө нь хот дээр бүгдийг нь хариуцдаг байсан. Өчигдөр хамгийн сүүлийн байдлаар төсөв, техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг бүгдийг нь дүүргүүд рүү хуваарилсан.

Хэрэв зам талбай халтиргаа гулгаа, хогтой байвал тухайн дүүргийн засаг дарга ажлаа хангалтгүй хийж байна гэсэн үг. Нийслэлээс хяналтаа тавина, иргэд шаардах ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.