СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-06

"Улаанбаатар амьтны хүрээлэн" хаалгаа дахин нээв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 сарын өмнө

"Улаанбаатар амьтны хүрээлэн" буюу Ulaanbaatar zoo саяхан дампуурч, хаалгаа барих дээрээ тулсан тухай мэдэгдэж байсан юм.

Ковидын хоёр жил хаалгаа барих аюулаас олон түмний дэмжлэгтэйгээр гарч байсан тус компанийханд энэ удаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон тусламжийн гараа сунгажээ. 

Иймд өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 6-наас эхэлж Үндэсний соёл амралтын хүрээлэн - Хүүхдийн паркад үүд хаалгаа дахин нээж байгаа аж. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар "Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэсэн юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад барашгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсоноо дуулгахад таатай байна. Биднийг томоос том дэмжисэн паркын хамт олондоо маш их баярлалаа. Хүрэлцэн ирж биднийг дэмжээрэй" хэмээжээ. 

Амьтны хүрээлэн үзэх тасалбар 8000 төгрөг /насанд хүрэгчид, хүүхэд бүгд адил/-ийн үнэтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.