СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдөрт хоёр айлын нийт 11 хүн угаартжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 05:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ долоон хүн угаартсан байна” гэх мэдээлэл иржээ. 

Энэ дагуу шалгахад 19-44 насны таван хүн, нэг болон найман настай хоёр охин угаартсан байсныг урьдчилсан байдлаар тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн өдрийн 06:00 цагийн үед “Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны гурван хүн, дөрвөн настай охин хүүхэд угаартсан байна.

Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэжээ.

Сэрэмжлүүлэг

  • гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх,
  • яндангаа хөөлөх,
  • бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх,
  • пийшин зуухны онгорхой,
  • цоорхой цууралтыг шалгаж бөглөх,
  • угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах,
  • дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.