СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батзанданд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад өнгөрсөн сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн асан, сүүлд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭН) гэх нам байгуулж, 2020 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан Ж.Батзандан мөн оны арваннэгдүгээр сард Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдон МАН-ын “бялуу”-наас хуваалцаж байсан билээ.

Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албыг цөллөгтэй зүйрлэн суусан тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сард эх орондоо бүрмөсөн ирсэн юм даг. Намраас нь түүнийг “Хөгжлийн банк” гэх дуулиант хэргийн яллагдагчаар тооцон шалгаж эхэлснийг зарим уншигч санаж буй нь лавтай.

“Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны санхүүгийн баримтууд, тэндээс дамжуулан зээл авсан аж ахуйн нэгжүүдээр зээлийг нь төлүүлэх ажиллагаатай холбоотойгоор Ж.Батзанданг түүний зөвлөх, ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүй гэх хүний хамтаар шалгаж буйг бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд манай сонинд ярилцлага өгөхдөө “УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан манай банкан дээр Г.Аюулгүй гэдэг туслахаа дагуулан ирж “Бид шударга үнэний төлөө явж байгаа, улс орноо хөгжүүлнэ, цаг сайхан болно”, “Төслөө хэрэгжүүлээд зээлээ найдвартай төлнө” гэх зүйл ярьж, би ч зээлийг нь судлахыг хариуцсан хүмүүстээ үүрэг болгож шийдвэрлэж байсан. Гэтэл нөгөө

Энэ зээлийг “Соёл” сауны замын эсрэг талд барьж байгаа орон сууцын төслөөс төлөхөөр гэрээ байгуулсан юм. Ж.Батзандангийн дампууруулсан компанийн авсан зээл 12.6 тэрбум төгрөг. Хэрэв зээлээ төлөх боломжгүй бол барьцаа хөрөнгө, дээр дурдсан орон сууцын төслөөс төлөгдөх атал хууль бусаар дампууруулснаас найдваргүй зээл болчихсон. Ингэх нь шударга уу, улс төрч, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бүтээсэн “шударга үнэн” нь энэ юм уу. Тиймээс би АТГ-т гомдол гаргасан. Миний санаж байгаагаар ” хэмээн онцолж байв.

“Капитал” банкныхан Хөгжлийн банкнаас 227.9 тэрбум төгрөг 92 аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлжээ. Түүнээс 54 тэрбум төгрөгөө аж ахуйн нэгжүүд төлөөгүй бөгөөд тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх, ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүйн авсан зээлүүд багтсан. Тэрбээр “Азийн бамбар” гэх компаниараа хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9 тэрбум шахам гээд Г.Аюулгүйн нэр дээрх компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон гэдэг. Эл хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад өнгөрсөн сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.

Бидний авсан мэдээллээр Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгө, Аж үйлдвэржүүлэлтийн бонд зэргээс босгосон мөнгийг “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банк аж ахуйн нэгжүүдэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байж. Үүнээс нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Батзандан, Г.Аюулгүй нар Хөгжлийн банкнаас “Капитал”-аар дамжуулан авсан зээлээ төлж дуусгасан гэнэ. НПГ-ын хяналтын прокурорууд тэдэнд холбогдох хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад, удахгүй шүүхэд шилжүүлэх биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.