СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-05

О.Баасанхүү: Ямар ч баримтгүй С.Батболдын асуудлыг ярихаасаа илүүтэй сонсголоор ил болсон хулгайн асуудлыг шалгах ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Нүүрсний нээлттэй сонсголыг зохион байгуулж, гэм буруутай байж болзошгүй асуудал олон нийтэд ил болсон ч хуулийн байгууллага төдийлөн шалгалтын ажиллагаа явуулсангүй. Улс төрийн зарим бүлэглэл үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор худал ташаа мэдээллийг олон нийтэд тарааж байгаа учраас гэмт хэрэгтнүүд хуулийн гадуур үлдэх эрсдэл байгааг УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү онцолжээ.  

Хуульч О.Баасанхүү:

-Нүүрсний хэргийн сонсголоор маш ноцтой асуудлууд яригдсан. Баримттай хулгайн гэмт хэргүүд яригдсан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Батболдын нөгөө л “бөөсний онигоо” гэдэг шиг л нэг хүн гараад ирэнгүүт нь хамаатан болгоод, хамаатан юм чинь хамааралтай байж таараа, хамааралтай юм чинь хулгайч байж таараа гээд улс төрийн пиар хийгээд байгаа байхгүй юу.

Гэтэл яг бодитой цаана нь яригдаж байгаа гэмт хэргийн хохирол, оролцоо, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гаргаж, тогтоосон зүйл алга.

Хэн нэгэн шууд үүрэг өгсөн, олсон орлогоос нь завшсан, олох гэж буй орлогын схемийг нь зохиосон, оффтэйк гэрээг байгуулсан гэдэг ч юм уу тодорхой гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдэд хилийн хориг тогтоогоод, цагдан хориод гэм буруутайг нь тогтоох ёстой. Гэтэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэг ч хүнийг гэм буруутайг нь тогтоож чадсангүй. Энэ бол аймшигтай.

Гэтэл бие биедээ нэр хоч өгч, улс төр хийж байна. Би нүүрсний сонсгол руу яваад орохоор “Та юу хийж явж байна. Та гараач. Та нүүрсний хулгайч юм уу” гэх жишээний. Яахаараа Монгол Улсын иргэн хүн энэ хулгайн мэдээллүүдийг нь олж авах эрхгүй байдаг юм. Ирсэн хүн болгон хулгайч биш шүү дээ.

Ямар азаар тэр сонсгол дотор манай хамаатан байгаагүй юм бол. Байлаа гэхэд надад ямар хамаатай юм бэ.

Гэтэл гэмт бүлэглэлүүд гэмт хэргээ нуухын тулд асуудлыг хошин байдлаар, эсвэл массын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх ажиллагаа явж байна гэж харж байгаа.

Шинжээчид зарим зүйл дээр алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ гурван зүйл 100 хувь тодорхой боллоо шүү дээ.

Нэгдүгээрт, оффтэйк гэрээ гэж нэрлээд эрчим хүчний нэрээр нэг тонн нь 400 ам.долларын  үнэтэй нүүрсийг 9 ам.доллараар үнэлээд 7.2 сая тонныг хулгайлсан байна.

Хоёрдугаарт, 5.2 сая тонн нүүрснийг Монгол Улсын гаальд бүртгэл хийлгэлгүй авч гараад хувьдаа завшсан байна. Татвар ч төлөлгүй завшаад оффшор дансандаа хийсэн байна.

Гуравдугаарт, тендергүйгээр шууд худалдан авалт хийгээд 7.8 их наядыг завшсан

Одоо жинхэнэ хуулийн хайч орох хэрэгтэй. Жинхэнэ хулгайч нь зугтаачихвий дээ гэж айж байна гэжээ. 

 Ярианы бичлэг үзэх: 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
111.83.30.244

Үнэншдээ. Жинхэнэ хулгайчдаа бариач. Тэр сү нүүрс зөөх тэнэг биш

Зочин
1 жилийн өмнө
124.158.64.205

Сү. Батболд нүүрсийг тийм их хэмжээгээр гаалийн татваргүй зөөх тэнэг гар биш. Харин тэр эхнэрийнхнь дүү гэгч Асралтийн хийсэн луйвар.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.189.95

Зөв бх аа.Сү - г гүтгэж хулгайг нуух санаархал олон жил явж бна. Сү аль 90 оны сүүлээр Таван толгойн ордыг төрд өгсөн баримттай юм биш үү.Сү улсаас хулгайлах хүн биш. Мундаг бизнесмэн, том улс төрч боловсролтой мэдлэгтэй хүн.их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэж. Жин явж бна, жижгэрүүд хуцаж л байг гишүүн ээ

Зочин
1 жилийн өмнө
202.72.245.200

yag uneniig helj baih uym jonhuu hulgaich iim uymaar garshsan hulgaich

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.148

Сү . Батболд чинь харин 1990 хэдэн онд Тавантолгойг чинь төрд буцаагаад өгсөн юм бналай шдээ. Нүүрсний сонсголоор мань хүнийг гүтгэж жинхэнэ тонуулчид Жонхуу бүлэглэлийнхэн ард нь цэвэр үлдэх оролдлого хийж байгаа юм бна.

Мөнхбаясгалан
1 жилийн өмнө
202.9.41.23

Хамааралтай хүн нь Батдаваа, Амгалан 2 болчоод байгаан бишүү?

Зочин
1 жилийн өмнө
66.181.189.200

Өөр хүмүүстэй л хамааралтай харагдаад байгаа юм даа.

Зочин
1 жилийн өмнө
66.181.189.200

Тийм ээ яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ямар буруутай гээд байгаа нь ойлгогдохгүй сү рүү дайраад байнал ээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.14

Сү рүү дайрч байвал ард нь хулгайчууд жинхэнэ хулгай хийж байдаг

Иргэн
1 жилийн өмнө
202.55.188.36

О.Баасанхүү сүүлийн үед АН-ын хатавчаар сүүтгэнэхээ больсон юм шиг байсан чинь Сү. Батболдын хонины хонхороос боргож эхэлдэг байна ш д. Хахаха

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.