БНСУ-д болсон “1st World CEO Summit Awards” арга хэмжээнээс АН-ын дарга Л.Гантөмөр “Азийн улс төрийн зүтгэлтэн” шагнал хүртсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь бүтээлч инновацийг манлайлж, улс орны болон олон улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчид, улс төрийн удирдагчдыг шалгаруулж, шагнаж урамшуулдаг байна.
Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр:
-Тус Бодлогын инновацийн гүйцэтгэх удирдлагын ангилалд миний бие, Үндэсний Ассамблейн дэд дарга Жон Ү Тэк, Сөүл хотын Тусгай захирагч О Сэ Хун, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Вон Хи Рён, Шадар сайд, Шинжлэх ухаан, технологийн сайд асан О Мён, Үндэсний ассамблейн гишүүн асан На Кён Вон, Сунчон хотын дарга Но Кван Гю, Хо Ши Мин хотын Ардын хорооны дарга, хотын дарга Фан Ван Май нар шалгарлаа.
Бүс нутагтаа ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа хоёр их гүрний голд ардчиллыг бэхжүүлэх геополитикийн амаргүй нөхцөлд парламентат засаглалыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлж буй хэмээн энэхүү шагналыг олгож буйгаа тус байгууллагаас онцоллоо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.