СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-05

Ц.Даваасүрэн: Монгол Улс гадныханд нээлттэй байж болохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор би өмнө нь саналаа хэлж байсан. 50 мянган доллартай бол Монголд машин, байр худалдаж аваад байнгын оршин суугч болж болдог болсон. 100 мянган долларын босгыг багасгаж 50 мянган доллар болголоо шүү дээ. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар дахин ярилцана гэж байсан ч ярилцалгүй УИХ руу оруулаад ирлээ. Энэ заалтыг яг хэвээр нь оруулж ирсэн байна. Ингэж болохгүй ээ. Энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.

Хоёр хөршид хангалттай ядуу хүмүүс байгаа. ОХУ-д дайны нөхцөл байдал хүнд байна. Өмнөд хөршид таван доллараар амьдардаг хэдэн сая хүн байна. Бид хоёр том гүрний дунд байдаг. Үндэсний дархлаагаа хэрхэвч алдаж болохгүй. Хорин сая төгрөгөөр хуучин байшин авчихаад байнгийн оршин суух виз авахаар хуулийн заалт байна. 

. Түүнээс бүх салбарт хөрөнгө оруулалт авч ажлын байраа булаалгаж болохгүй. Нөгөө талаар стратегийн салбарт бол бүр хөрөнгө оруулалт татах ойлголт бол гадаад улсад бүр байхгүй. Манай улсад хангалттай татварын хөнгөлттэй. Харин гадныхныг дээрэмдэж байгаа асуудлаа л зогсоо.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

- Энэ хэлээд буй заалт өмнө нь байсан хуулиндаа байсан заалт. Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэдгээ л харах ёстой. Бүх зүйлээ хаагаад өөрсдөө бүх ажлаа хийнэ гэвэл болно. Гэхдээ удаан л хөгжих байх. Монголчуудын олонх нь ядуу хэвээрээ л байна байх. Яахав энд сууж байгаа хүмүүсийн амьдрал сайхан байж болох ч энгийн ард иргэдийнхээ амьдралыг бодох ёстой.

Мөн бизнес эрхлэгчид яаж бизнесээ хийхийг бид нар өмнөөс нь зааж яах юм бэ. Харин бид сонголт хийх боломжийг нь олгох ёстой. Өмнөөс нь шийдэх гээд яах юм бэ? Тухайлбал, МИАТ-ийн жишээг ярья. Хуучин 17 нислэгтэй байсан бол одоо 80-д хүрч байна. Энэ компанийг хувьчилснаар тийзийн үнэ буурч, ашиг орлого нь нэмэгдэж байна. МИАТ-ийг анх хувьчлах гэхэд гадны компаниуд орж ирээд дампууруулчихна гэж байсан. Бизнесийн эрх чөлөөгөө хаагаад бид хөгжих үү. Хааж, боодог биш нээлттэй байж илүү хөгжинө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.