СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын Чуулган Нам байгуулж, улсад бүртгүүлэхээр шүүхэд ханджээ.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн түүний өргөдлийг буцаасан байна.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.