СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-05

🔴Ш.Адьшаа: Б.Энхбаяр сайд том гэмт хэргийг нуун дарагдуулдаг “буг чөтгөр” боллоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажиллагааны нууц задруулсан гэж хэлэв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцэхээр шийдвэрлэсэнд баяртай байна. Авлигатай тэмцэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлнэ гэдэг халхавчийн дор авлигын шүүх байгуулна, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахад хүн гэдэг ойлголтыг оруулж ирж шударга иргэд, сэтгүүлчдийг баривчлах гэж байгаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч замхарсан.

Шүүх хуулийн өмнө бид сайд УИХ-ын гишүүд тэгш эрхтэй байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг сайд нь өөрөө задруулаад байна. Үүнийг ямар эх сурвалжаас авч мэдээлснээ ард түмэнд нээлттэй зарлахыг сайдаас шаардаж байна. Б.Энхбаяр сайд ерөнхий сайдын шударга ёсны илд байна гэж хэлж гарч ирсэн. Гэтэл одоо шударга ёсыг нухчин дардаг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг “буг чөтгөр” боллоо гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
10 сарын өмнө
202.126.89.118

Энхбаяр ултай сайн хуульч байна лээ Даанч өөрийн намын акуулуудаа намаа бодоод илрүүлэхгүй дуудахгүй юм

Иргэн
10 сарын өмнө
103.140.11.125

Саарал ордонд ялгаагүй бүгд буг чөтгөрүүд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.