СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-01-05

Г.Сарангэрэлд гурав дахь удаагаа хорих ял шийтгэлээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв.

Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч уг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Гэсэн ч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан юм. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн мягмар гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.

Г.Сарангэрэлийг төрийн нууц задруулсан гэж буруутгасан бол Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтаас гадна Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэмээн яллагдагчаар тооцсон аж.

Шүүхээс Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэлээ. Харин Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Ингэснээр Г.Сарангэрэл гурав дахь удаагаа хорих ял шийтгүүлж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tourist
10 сарын өмнө
66.181.179.74

Төрийн онц чухал нууц 2 жилийн л үнэтэй байдаг юм уу? Хөгжилтэй л юм

Зочин
10 сарын өмнө
66.181.191.199

Сайн ах Тэмүүжингийн дүү мөн үү?

Зочин
10 сарын өмнө
202.9.46.229

Хууль зүйн сайд асан Тэмүүжингийн амраглаж явсан бүсгүй .

Oyunchimeg
10 сарын өмнө
66.181.167.158

Turiin nuuts zadruulsan gechiheed 2.6 jil horih ymuu yasan hariugvi nuuts ve

Хмм
10 сарын өмнө
103.57.95.250

Даварсан даравгар хар хүүхэн хэнд эрхэлж 20 жилийн ялыг хоёрхон жил болгож дахин дахин давтаад байдаг шулам бэ

Зочин
10 сарын өмнө
202.9.46.150

Төрийн онц чухал нууцыг хаанаас олж мэддэг байнаа шоронгоос гарч ирээд АБЗд юмуу ТЕГажилладаг байсым бх даа ккк

Zochin
10 сарын өмнө
66.181.183.85

Turiin onts chuhal nuuts zadruulsan hund 2hon jil ugdug um bnshdee.tegvel huland yagaad 10 jil ugch bgaambee.bur 3 udaa davtan hiisen gemt heregtend iimhen yal ugdug gejuu.3 udaa davtan hulgai hiisen hund 10 jil ugdug shdee.getel ene buur har tamhichin.ter temuujingiin nuuts amrag geel iim baga yal avdag um bh daa.novshiin temuujingiin dahij l bitgii ih hurald gargaarai.yuch medehgui hog bur samrana biz.

Очироо
10 сарын өмнө
59.153.112.48

Хар тамхичин хүүхэнд нууцаа хадгалуулж байдаг яачихсан төр вэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.