СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нажмун Нахар: Би аялах л гэж төрсөн

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

“Аялал миний амьдрал. Хэн нэг нь намайг аялах ёстой гэж дотроос минь шивнээд байх шиг санагддаг” хэмээн ярих 40 орчим насны энэ бүсгүйг Нажмун Нахар гэдэг. Бангладеш гаралтай тэрбээр соло аялал буюу ганцаараа аялж дэлхийг тойрох мөрөөдөл өвөртлөн анхны аялалдаа гарч байсан нь тэртээ 23 жилийн өмнө аж. Энэ хугацаанд таван тивийн 167 улсад аялсан бөгөөд Монгол бол түүний хөл тавьж буй 168 дахь орон гэсэн. Манай улсад дөнгөж ирээд байхад нь түүнтэй уулзах завшаан тохиосон юм. Тэрбээр ярилцлага авах хүсэлтийг минь уриалгахан хүлээн авч, хотын төвийн нэгэн “guest house”-д бид ярилцлаа.

-Та олон нийтийн сүлжээнд, дэлхий даяар соло аялагч гэдгээрээ хэдий нь танигдсан. Монгол таны аялж буй 168 дахь орон гэсэн. Энэ олон улс руу аялах анхны цэг, хэзээ хаанаас эхэлж байсан нь сонирхолтой санагдлаа?

-Би Бангладешт төрсөн, манай гэр бүл муслим шашинтай. Гэхдээ би дэлхий дээр муслим гаралтай хамгийн анхны дэлхийг тойрсон эмэгтэй болж нэрээ үлдээхийг хүсдэг. Ингэснээрээ би эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаа байдаггүй, бид адилхан хүн гэдэг мессежийг өгөхийг хичээдэг. Сүүлийн үеийн хэллэгээр бол жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг хүссэн гэх үү дээ. .

-Мэдээж улс орнуудаар зүгээр л аялахаас илүү тодорхой зорилготой, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх мэссэжтэй байх?

-Би 200 улс орноор аялах зорилготой. Монгол бол 168 дахь орон. Монголд ирэхээсээ өмнө би Карибын тэнгисийн улсуудын нэг гэгддэг St.Lucia улсад зочилсон.

.

Маш олон газар өвчин зовлонд нэрвэгдэж байна. Хүүхдүүд өлсч, хүмүүс зовлон шаналалд өртөж байгааг зарим хүмүүс анзаарч, ойлгодоггүй. Байгаль орчин яаж өөрчлөгдөж доройтож байгааг хүн бүр нүдээрээ харж, ойлгоосой гэж хүсдэг. Дэлхийн дулаарал, маш их хог хаягдал, хуванцарын хэрэглээ, хүлэмжийн хий гээд байгаль орчин, экологид бодитоор тулгараад байгаа асуудлуудын олонх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Тиймээс .

Хүн дөрвөн хананы дунд суугаад байвал хэзээ ч хорвоо дэлхийг таньж мэдэж чадахгүй шүү дээ. Дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй, маш гайхалтай тогтоц. Би энэ бөмбөрцгийг тойрч, хүн чанар, байгаль, соёл орчин, амьдралын хэв маяг зэрэг улс орнуудын үнэ цэнтэй зүйлсийг судалж, олж мэдэхийг хүсдэг. Би гэртээ ном уншаад суугаад байж болно. Гэхдээ би өөрөө очиж, мэдэрч, туршлага судалж, амьдралыг мэдрэхийг хүсдэг.

-Манай улсад анх ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач. Монголын өвөл жаахан хүйтэн санагдаж байна уу?

-Мэдээж -45 хэм хүрдэг газар хүйтэн байх нь ойлгомжтой гэж би төсөөлж ирсэн. Гэхдээ л надад Монголын өвөл таалагдаж байгаа. . Би тийм ч олон газар яваагүй байна. Гэхдээ маргааш Монголын говь руу явна. Олон гоё зүйлс үзэх байх. Би дахин ирж, Монголын зуныг үзэхийг хүсч байна.

-Эмэгтэй хүн, ганцаараа энэ олон орноор аялж байгааг тань сонсоод ямар зоригтой юм бэ гэж хамгийн түрүүнд бодогдож байна. Аюултай, амь дүйсэн явдлууд тохиолдож байсан байх даа?

-Мэдээж . Африкийн Буркино Фасо улсад явж байгаад ой модны ойролцоо дээрэмчдэд буу тулгуулаад үхэх шахсан. Тэр үед хамт явж байсан жуулчид туслаагүй бол буутай этгээд намайг буудах байсан биз. Хамт явж таарсан франц аялагч намайг хажуу тийш түлхэж, бууны сумнаас хамгаалсан ч гар, хөл минь газарт байсан хурц төмрөнд зүсэгдэж, маш их цус алдсан. Өнөөх буутай хүн тэр их цусыг хараад айсан уу мэдэхгүй, ямартай ч биднийг орхиод явчихсан. Ингэж би нэг удаа аврагдаж байлаа. Иймэрхүү азгүй ч гэх юм уу явдал хааяа тохиолддог. Гэхдээ л тэр бүхнээс болж шантраагүй. Яагаад ч юм дотор минь хэн нэгэн "Чи дэлхий ертөнцийг таньж мэдэхийн төлөө төрсөн" гэж хэлээд байх шиг санагддаг.

-Энэ бодол таны хүүхэд наснаас эхэлж байсан уу. Эсвэл хэн нэгэн нь танд нөлөөлсөн юм уу?

-Аавын минь аав мундаг аялагч, хүн байсан. Аав минь надад өвөөгийн талаар бага байхад их ярьдаг байсан нь надад нөлөөлсөн болов уу. Яагаад ч юм .

-Сүүлийн үед залуу хүмүүс аялах сонирхолтой болсон. Тань шиг ганцаар аялж дэлхий ертөнцийг өөрийн нүдээр нээхийг хүсдэг залуучуудад хандаж та юу зөвлөх вэ?

-Хамгийн эхэнд дэлхийн улс орнуудын талаар маш сайн сурч мэдээсэй гэж хүсдэг. Хаашаа очих, ямар газартай танилцмаар байгаагаа өөрөө ойлгож, мэдэж байж хүн аялалд гарах хэрэгтэй. Хоёрдугаарт, аялал мэдээж тодорхой хэмжээний зардал шаарддаг.  Тиймээс . Тийм болохоор хамгийн чухал хэрэгтэй зүйлээ авч яваарай.

-Та ихэнхдээ "guest house" эсвэл "hostel"-д буудалладаг уу. Нэг удаагийн аялал ямар хугацаатай үргэлжилдэг вэ?

-. Нэг удаагийн аялал хэдэн долоо хоногоос хэтэрдэггүй. Хамгийн удаандаа би хоёр сар явж байсан. Тээврийн хэрэгслийн хувьд би ихэнхдээ замаар явдаг. . Би онгоцоор, галт тэргээр, завиар, машинаар, автобусаар, явган гээд явж болох бүхий л тээврийн хэрэгслийг ашигладаг. Жишээ нь, Монголд ирснийх би БНХАУ болон Казахстаныг үзнэ. Аялахад тийм их мөнгө орохгүй. Заавал үнэтэй буудалд буух шаардлагагүй шүү дээ.

-Харин ч хүмүүс аялал бол зардал ихтэй гэж боддог. Тийм ч учраас заавал мөнгөтэй болсон хойноо ийш тийш явж газар үзэх ёстой гэж үздэг байх?

-Олон хүн тэгж боддог, хайран цаг хугацаагаа тэгж өнгөрөөдөг ч байх. Гэхдээ . Тэгээд ч өнөө үед материаллаг зүйлд хүмүүс ямар их мөнгө үрдэг билээ. .

Гэртээ суугаад байвал бие хөшнө, хүмүүстэй харилцахгүй нийгмийн харилцаанд оролцож чадахгүй. Цаашлаад хүн байхын утга учраа бүрэн мэдэрч чадахгүй юм шиг санагддаг. Мэдээж энэ бол миний л бодол. Гэхдээ би дээр хэлсэн. .

-Тэгвэл аяллаас авдаг хамгийн гоё мэдрэмж нь юу байдаг юм бэ?

-Хамгийн сайхан зүйл гэвэл очсон газар бүрт минь сайн сайхан хүмүүс тойрон хүрээлж байдаг. Мэдээж дэлхий дээрх бүх хүн сайн гэж би хэлж чадахгүй ч сайн хүмүүс дийлэнх нь байдаг гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл хүнд хэцүү зүйл тохиолдох бүрт хүмүүс над дээр ирээд “Би чамд туслах уу, яаж туслах вэ” гэж асуудаг. Заримдаа намайг унаагаараа үнэгүй хүргэж өгнө, эсвэл гэртээ байлгадаг. Ингэхдээ тэд сайхан сэтгэлийн тус гэж үздэг учраас ихэнхдээ надаас мөнгө авдаггүй. Мэдээж .

-Та аяллын зардлаа яаж олдог вэ. Жишээ нь ивээн тэтгэдэг компаниуд байдаг уу?

-.  

-Таныг аялахаас гадна олон газар уригдаж лекц уншдаг гэж уншиж байсан?

-Тийм ээ. Миний зардлаа олдог зарим ажлын нэг л дээ. . Би анх Бангладешт бакалаврын боловсрол эзэмшээд дараа нь Лондонд сурч байсан. Мөн БНСУ-д мэргэжил дээшлүүлж хэсэг амьдарсан. . Мөн намайг зарим улсад очиход алдартай хүмүүс, төрийн өндөр албан тушаалтнууд хүлээж авч уулздаг.

-Би google хайлт дээр нэрийг тань бичихэд л хэр алдартай аялагч вэ гэдэг нь тодорхой байсан. Зарим улсын хүндэт иргэн хүртэл болж байсан юм билээ...?

-Би энгийн аялагч ч гэсэн жирийн хүмүүсээс гадна олны танил, алдартай хүн надад хүндэтгэлтэй ханддагт баяртай байдаг. .

-Ингэхэд танд визний бэрхшээл тулгарч байсан уу?

-. Жишээ нь: Африкийн нэг улсад очоод дараагийн нислэг маань тэр улсын онгоцны буудлаас хөөрөх байтал намайг оруулахгүй олон цаг саатуулсан тохиолдол бий. . Энэ мэтээр аялал маань дандаа дардан байдаггүй ч би аялах дуртай.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.