СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-05

Торгууль төлүүлнэ & төлөхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эгнээ буруу эзэлсэн гээд 20 мянгаар торгуульчихлаа” хэмээн Сэлэнгээ найздаа хэлэв. Харин түүний найз Болор “За яахав дээ. Сонгуулийн үеэр торгуулийг нь тэглэчихдэг биз дээ” гэх нь тэр. Энэ бол монголчуудын нийтлэг төрх. Гэхдээ шинэ он гарсан эхний өдрөөс эхлэн жолоочийг хариуцлагатай болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноор зохицуулалт хийж байгаа талаар салбарын яамнаас оны өмнө мэдээлэл хийж байв.

Нийслэл түгжрэлд “дарлуулж” байх энэ үеийн гол буруутан нь автомашин гэх. Тиймээс үүнийг зохицуулахын тулд нэн тэргүүнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулсан жолооч хуульд заасан хугацаанд торгуулиа төлдөг байх шаардлага тавьж буй нь зүйн хэрэг. Харин . Өчигдрийн байдлаар .

15 хоногийн хугацаанд торгуулиа төлөхгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ. Харин хуулийн хугацаандаа төлвөл 50 хувиар бууруулна. Түүнчлэн .

Төлөхгүй бол нэмж торгох нь төдийлөн оновчтой шийдэл биш гэх хүмүүс ч байв. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Зоригтбаатар “Иргэддээ л хатуурхах юм. Томчууд нь торгууль төлөх нь бүү хэл, зээлээ ч төлөхгүй. Тэгсэн атлаа ард түмнээ хүчээр төлүүлж байгаатай санал нийлэхгүй байна. Үнэн хэрэгтээ ард иргэд амьдралынхаа төлөө “мөлхөж” байна. Ийм шударга бус байж болохгүй” гэсэн юм. Тэрбээр цахим гэрчилгээ авахын тулд торгуулиа төлөх гээд дараалалд зогсож байв. Хэдий хэмжээний торгуультай гэдгээ мэдэхгүй байхын зэрэгцээ торгуулиа төлөөрэй гээд шуудан ирж байгаагүй хэмээн бидэнд хэлсэн юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль төлөх шаардах хуудас гэрийн хаягаар ирдэг. Гэхдээ энэ нь төдийлөн түгээмэл байдаггүй гэдгийг асуултад хариулсан хүмүүсийн тайлбараас анзаарагдав. Тэд шуудангаар торгууль төлөх хуудас ирж байгаагүй хэмээн хариулж байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Э.Пэрэнлээжав “Миний торгууль 300-400 мянга орчим байгаа байх. Гэтэл үүнийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл төлж чадахгүй шүү дээ. . Цагдаа зогсоогоод торгосныг нь мэддэг юмаа гэхэд, гэрлэн дохио зөрчөөд торгуулснаа хүн төдийлөн анзаарахгүй байх магадлалтай хэмээн Эрдэнэт хотын иргэн Эрдэнэхуяг хэлэв. 

Хэдийгээр замын түгжрэлийг бууруулахын тулд хэмээн Э.Пэрэнлээжав ярьж байсан юм. Тэрбээр “Түгжрэл улам ихэснэ. Учир нь би ачааны болон суудлын машинтай. Тиймээс замын хөдөлгөөн буурахгүй гэж хэлмээр байна” гэв. Энэ мэтчилэн торгууль ногдуулж, дугаарын хязгаарлалт хийсэн ч түгжрэлийг бууруулахгүй гэдгийг жолооч нар хэлж байна.

Түгжрэлийг бууруулах нэг гарц хэдий ч жолоочийн хариуцлага, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх соёлд суралцаж, дадах нь хаа хаанаа л чухал. Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдаж байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Ч.Батзориг: Торгуультай холбоотойгоор журам боловсруулж байна

Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажил эрчимжиж улсын хэмжээнд 128.400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag) суурилуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.

-Цахим гэрчилгээ олгох ажил яагаад ачаалалтай байна вэ?

-Цахим гэрчилгээг суурилуулах ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн боловч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан. Тиймээс . Ингээд тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл гарч байна. Нэгдүгээрт, байхаар төлөвлөж байгаа. Тиймээс цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар яг юуг хязгаарлаж, юу хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Хуулийн хүрээнд цахим гэрчилгээтэй холбоотой хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь үзлэг, оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалтай жолооч нарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байгаагүй.

Уг асуудлаар шинэ зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, . Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгууль, төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. Мөн торгууль ногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлж байгаа. Хэрэв 15 хоног дотроо торгуулиа төлөхгүй бол үндсэн торгуулийн төлбөр дээр 50 хувь нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан .

Мөнхбаярын АНАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.