СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-04

Монгол Улсаас 12 тамирчин “Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадмыг зорино

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

БНСУ-ын Канвон мужид 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болох Залуучуудын IV өвлийн Олимпын наадамд 79 улс орны шилдгийн шилдэг 1900 залуу тамирчид хуран чуулж, өвлийн долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөх эрхээ хүртээд байна.
Олон улсын олимпын хороо, Олон улсын спорт холбоодоос баталсан олимпын эрх олгох журмын дагуу Монгол Улсаас биатлоны төрөлд зургаан тамирчин, гүйлтийн цанын төрөлд дөрвөн тамирчин болон уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин нийт 12 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ баталгаажууллаа. "Канвон 2024" Зохион байгуулах хороонд тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нарыг гүйлтийн цанын төрөлд, тамирчин М.Манлайжав, Х.Халиун нарыг уулын цанын төрөлд, тамирчин Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нарыг биатлоны төрөлд оролцуулахаар Монголын цанын холбоо болон Монголын биатлоны холбоотой хамтран шийдвэрлэв.
Залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав болон биатлоны тамирчин Дэмүүлийн Нямсүрэн нар Монголын багийн тугчаар оролцох бол МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдоод байна.
2012 онд Австри улсын Инсбрук хотноо, 2016 онд Норвеги улсын Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн олимпын наадмуудад гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд тус бүр 2 тамирчин Монгол улсаас оролцож байсан бол Швейцарь улсын Лозанн хотноо болсон олимпод гүйлтийн цана, биатлоны төрөлд нийт зургаан тамирчин оролцсон билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.