УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Чиг үүрэг, албан тушаалынхаа дагуу СЕХ-ны гишүүнээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшээд байгаа юм.
Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2024 оны сонгууль зохион байгуулалт болон нэр дэвшигчидтэй холбоотой асуудалд өөрийн байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болж байгаа. Энэ 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз янзын юманд холбогдож явсан, тэр бүү хэл хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс ч орж ирнэ. С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ шүү дээ. Магадгүй дараа нь өөр улсууд шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй.
Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй. Намын жагсаалт гэдэг чинь ийм хор уршигтай. Та бүхэн эртнээс сайн бэлтгэлтэй байж, яаж бүртгэх дүрэм журмаа тодорхой болгохгүй бол энэ мэтийн нөхөд шургалах цонхыг нээгээд өгчихсөн байгаа. Үүнд л анхаармаар байна.
Хэрвээ С.Баярцогт хэлмэгдсэн юм бол түүнийг хэлмэгдүүлсэн шүүгч, мөрдөгч ял авах ёстой шүү дээ. Энэ чинь тоглоом байгаад байна. Гурван шатны шүүхийн шүүгч, мөрдөгч, прокурор ял авах ёстой. Гэтэл зүгээр л байгаад байна.
Ер нь энэ жагсаалтын 48 бол осолтой. Янз янзын юмнууд шургална. Янз бүрийн юманд холбогдож байсан улсын амьд үлдэх, улс төр дэх ийм нүх сүв болчихсон. Энэ дээр эртнээс сайн бэлтгэлтэй байж анхаараарай гэж хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тийм ч учраас үүнийг хаахын төлөө та 76 ажиллах ёстой бүз дээ Тэгж чадаагүй гэж бодохоор сонгуулийн хууль ашиг сонирхолын зөрчилтэй болж байгаа юм Ийм л тооцоог аль ч намууд нь зөвшөөрч дуугарахгүй байгаа нь гайхалтай
Улсад их хохирол учруулсан болон шүүхэээр шийтгүүлж бсан нөхдийг нэрийг нь сонгуулийн жагсаалтад оруулахыг хориглоно уу