СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Золзаяа ахлах нягтлан бодогч Н.Амарсанаа, бичиг хэргийн ажилтан Ч.Ариунжаргал нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тус дүүргийн нутаг, “Цамбагарав” үйлчилгээний төвөөс хойш, гэр хороолол дундах дэнж дээр Улаанбаатар хотын Ус цаг, уур орчны шинжилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. Тэд уг төвд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа иргэн Б.Болормааг дагалдан ажиглагчаар, М.Хүрэлбаатарыг дагалдан техникчээр ажилд томилсон тушаал гаргаж, ажиллаагүй байхад нь цалин олгосон хэрэгт холбогдсон аж. Ингэхдээ олгосон цалингийнхаа мөнгийг Ч.Ариунжаргалаар дамжуулан буцаан авч, зарцуулж байсан нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэдний дотор авлига, албан тушаалын найман хэрэг багтсаны нэг нь дээрх хүмүүсийн холбогдсон үйлдэл. Үүнээс гадна Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс шилжүүлэн авсан Т.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч О.Оюунгэрэлд хахууль өгч гадаад паспорт гаргуулан авсан хэрэгт холбогдсон юм. Т.Отгонбаатар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу өчигдөр шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгчөөс шалтгаалж ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл хойшлуулжээ.

Мөн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн тоонд Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Ж.Соёлмаад холбогдох хэрэг багтсан юм. Тэрбээр “Дорнын интернэшнл трейд” ХХК-иас шинжлүүлэхээр ирүүлсэн нүүрсний шинжилгээний дүгнэлтийг хурдан шуурхай гаргаж өгснийхөө хариуд менежер Б.Болормаагаас нь төрсөн дүүгийнхээ дансаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.