Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ажлаа оны өмнө өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн.
Иймд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн томилсон байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.