Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хариуцсан гудамж, зам талбайн цасыг цэвэрлэж, давс, бодис цацан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг байна. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна.
Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг НЗДТГ-аас уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.