Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө
ЦУОШГ-аас 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийжээ.
Улсын хэмжээнд
- долоон аймгийн 15 суманд төмөр зудын,
- 17 аймгийн 81 суманд цагаан зудын,
- 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу,
- хоёр аймгийн дөрвөн суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна.
Төмөр буюу шилэн зуд болж байгаа аймаг, сумд
- Баян-Өлгийн Булган,
- Увсын Өндөрхангай,
- Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг,
- Өвөрхангайн Баян-Өндөр, Хужирт,
- Булганы Рашаант,
- Дорноговийн Алтанширээ,
- Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Түмэнцогтод цасны нягт 0.35-0.47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын байдалтай байна.
Цагаан зуд болж байгаа сумд:
- Баян-Өлгийн Сагсай,
- Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг,
- Говь-Алтайн Баян-Уул, Тайшир,
- Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Завханмандал, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Шилүүстэй, Баянхайрхан, Цагаанхайрхан,
Баянхонгорын Баянговь,
- Архангайн Тариат, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал,
- Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Бат-Өлзий, Бүрд, Уянга,
- Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул,
- Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн,
- Дархан-Уулын Хонгор,
- Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр,
- Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан,
- Дундговийн Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай,
- Хэнтийн Дархан, Галшар, Баян-Овоо,
- Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан,
- Дорнодын Булган, Гурванзагал, Матад, Дашбалбар, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтайн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.