СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-аас 7 обьектод нэгжлэг хийж, хоёр хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 802 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 794 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны удирдах албан тушаалтан “О” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.