СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Эрхэмбаатар: Хууль зүйн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өглөө

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатарын хамаарал бүхий “Нэмэх тээвэр” компани 4185 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан талаар нүүрсний сонсголын үеэр яригдсан юм. Энэ асуудлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар тайлбар хийлээ.

ЦХХХ-ны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар:

-“Нэмэх тээвэр” компанитай би ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Нүүрсний сонсголоор шинжээчид худал дүгнэлт гаргасан. Тиймээс би шинжээчийн дүгнэлтийн эсрэг цагдаад гомдол гаргасан байгаа. Шинжээч цагдаа дээр очоод олон нийтэд танилцуулаагүй надтай холбоотой баримт байвал гаргах хэрэгтэй. Дээрээс нь шинжээч гаргасан дүгнэлтээ хариуцах ёстой. Нэгэнт худал дүгнэлт гаргасан нь тогтоогдвол шинжээч эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээх ёстой.

Тэгэхээр Үндсэн хуулийн цэц, цагдаа, шүүхэд би хандаад байгаа шалтгаан нь нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан нэр төрөө хамгаалахыг зорьж байна. Хоёрдугаарт, би нийтийн албан тушаалтны хувьд олон нийтийн итгэлийг даах үүрэгтэй. Гэтэл би ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол хашиж буй албан тушаалаа өгөх ёстой.

Нэгэнт намайг УИХ-ын индер дээрээс нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн зарласан учраас би

Хууль зүйн сайд Б.Энхбаяр нь Хөгжлийн банкны сонсголын үеэр, "Голомт"-ын Баясгалангийн Хөгжлийн банкнаас 2014 онд авсан зээлийг 2023 оны нэгдүгээр сард томилогдсон Ж.Эрхэмбаатар нь ахдаа зээл авч өгсөн мэтээр тайлбарласан. Хууль зүйн сайд Б.Энхбаяр удаа дараа үнэнд үл нийцсэн мэдээлэл цацаж байна. Аль 2014 онд Хөгжлийн банкнаас олгосон зээлд сүүлд 2023 онд томилогдсон би яаж нөлөөлөх вэ дээ. Би 2014 онд 20 гаруй настай ердийн нэг залуу өмгөөлөгч хийгээд явж байсан. Хэндээ нөлөөлөх вэ.

Нээлттэй сонсголыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүргээ Түр хороо хэрэгжүүлээгүй. Сонсгол улс төрийн оролцоогүй, мэргэжлийн хүрээнд явагдах ёстой байсан. Иргэд мэдэх эрхээр хангагдаж чадсангүй.

Эхлээд намайг Хөгжлийн банкнаас зээл авсан гэж Б.Энхбаяр сайд худал мэдээлсэн. Тэр үед нь би тоогоогүй. Санамсаргүй алдаа гаргалаа л гэж ойлгосон. Гэтэл сая нүүрсний сонсголоор намайг мөн холбохоор нь санамсаргүй зүйл биш юм байна гэж ойлголоо. Би сайдынх нь хувьд биш УИХ-ын гишүүнийх нь хувьд ярьж байгаа юм шүү. Энэ УИХ-ын Хянан шалгах хорооны ажил нь хэн нэгэн гарч ирж попрох зүйл биш шүү дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
10 сарын өмнө
103.140.11.125

Өөрийгөө эхлээд шалгуулчих оо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.