СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-03

"Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

"Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч байна.

Тодруулбал, 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргана. 

"Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй.    

Өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ажиглагч
3 сарын өмнө
66.181.161.41

бүгдийг цахимжууллаа гээд л донгосоод байсан хаа байнаа, заавал өөрийн биеэрээ гэчихэж, бас итгэмжилэгдсэн төлөөлөгч гээд тэр нь олдохгүй, өөрөө хөлгүй бол яахав, цахимаар бол тэр маягтыг нь бөглөнө дөө.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.