Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас мэдээлэл өглөө.
Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан. Бүх насаар нь хорих ялаас бусад хүүхдийн эсрэг хүн худалдаалах, хүчин, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Хохирогчийг 18 насанд хүрсэн хойно хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр болж байгаа.
Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга худалдаалсан гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй.
Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хорих ялаас хугацаанаас/магадлангаар/ өмнө суллахгүй.
Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноодог байсан бол ялын дээд хэмжээг 25 жил болгон нэмэгдүүлсэн.
Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.