СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-03

🔴Н.Амгаланбаяр: Н.Өнөрцэцэг 8 ишигний хэрэг, бусдын нэр төрд халдсан гэдгээр буруутай. Гэсэн ч гадуур шалгаж өгөхийг гуйж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

461 дүгээр ангид хоригдож буй сэтгүүлч Д.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Н.Өнөрцэцэгийн аав Наран:

-Миний охин Н.Өнөрцэцэгийг гадуур шалгаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон нийт шүүгчдээс хүсэж байна. Хоёр хүүхэд нь хэцүү байдалтай байна. Бага хүүхэд нь юм ч идэж уухаа байсан.

Н.Өнөрцэцэгийг дүү Н.Амгаланбаяр:

-Миний эгч 2023 оны 12 дугаар сарын 4-нд цагдан хорих 461-р ангид хоригдсон. Өнөөдөр суллагдах өдөр нь атал дахин сар хорихоор боллоо. Хоригдсон сарын хугацаанд 10 гарyй удаагийн шүүх хурал болж дандаа суллахаас татгалзсан хариу өгсөн. Тиймээс гэр бүлийн зүгээс шүүхийн шийдвэрийг гайхаж байна.

Миний эгч Н.Өнөрцэцэг Монгол Улсад тодорхой хэмжээний нэмэр оруулсан хүн гэж үзэж байна. Үүнийхээ хор уршигт торны цаана сууж байна. Н.Өнөрцэцэг алдаатай хүн. Хууль шүүхийн байгууллагад буруу өгөхгүй. 8 ишигний хэрэг, бусдын нэр төрд халдсан гэдгээр буруутай учир хуулийн хариуцлага хүлээнэ. Миний эгчээс болж хохирсон иргэн байгаа бол гэр бүл болох бид очиж уучлалт гуйхад бэлэн байна.

Н.Өнөрцэцэгийн хоёр хүүхэд хоёулхнаа гэртэй байгаа. Аав нь байхгүй. Ээж нь торны цаана. Өндөр настай аав ээжийнх нь даралт ихсэж байна. байна.

Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: 

-Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүүг байраа яаж авсан гэж байцаасан байна лээ. Малчин хүн яагаад байртай байж болохгүй юм бэ.
Бид хөдөөнөөс ирээд дүүтэйгээ уулзах гэхээр зөвшөөрлийн бичиг өгдөггүй. Долоо хоногт хоёр удаа уулзахыг зөвшөөрөх ёстой. Гэтэл "хуралтай байна. Дээрээс тамга дарж өгөөгүй байна" гэдэг. Сар гаруйн хугацаанд гурван удаа л уулзсан.

Биднийг сайн шалгаад өг. Хэдэн малаас өөр юмгүй улс. Зөндөө олон тэрбумтай гэж худал гүтгэж байна. Миний дүү хүнд ноцтой гэмт хэрэг хийгээгүй. Н.Өнөрцэцэгийг хорьсонд хууль зүйн сайд хамааралгүй гэж бодож байгаа. Бид бухимдалтай байхдаа хэдэн нэр цохож хэлсэн.

Миний дүү витамин зарж олсон мөнгөөрөө л байр түрээсэлж амьдардаг байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
66.181.179.105

Дээлтэй монгол арга хэмжээндээ идэвхтэй оролцоно уу!

Зочин
4 сарын өмнө
66.181.181.123

Баривчлагдаад шалгуулж байгаа олон тооны хүмүүс байж бөйна. Тэд хууль дүрэм төрөө хүндэтгээд хэл ам хийхгүй болж л байна. Энэ Өнөрцэцэг сууснаасаа хойш өмгөөлөгчөөрөө дамжуулж тав зургаан удаа шүүхэд хандлаа сэтгүүлчдийг бас хэл ам хийлгээд байсан одоо эцэг эх ах дүү нар нь хурал хийгээд байх юм. Хийсэн хэрэг байгаа болоод суулгаад байгаа байх. Хэрэг хийгээгүй бол нэрээ цэвэрлээд гараад ирнэ Хийсэн бол ялаа аваад явна.

Зочин
3 сарын өмнө
66.181.191.29

шалгуулаад буруутай бол ялаа яваад, буруугүй бол гараад ирдэг нь хууль эрх зүйт нийгмийн жам аа зөвхөн та нарт зориулагдсан эрх зүй, өөр жам гэж байхгүй арай хэтэрч байнам болиоч гээд олон удаа олон байгууллага, хүмүүс гуйж байхад та бүхэн охиндоо одоо болио зогсоо гэж хэлж байсан уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.