"Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан "Амар байна уу - 2024" үзэсгэлэн худалдааг бүтэн сарын турш зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой уг арга хэмжээг өнгөрсөн жил анх удаа зохиоход 1,000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн юм.
Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-н хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд ашиглалтад орж буй Шинэ 100 айл үйлчилгээний төвд болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.