СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-03

АТҮТ 6865 улсын дугаарыг 12.4 тэрбумаар зарж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12,482,000,000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. 

Иргэн дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой. Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 10-20 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялна.
  • Дуудлага худалдаанд ялсан боловч үлдэгдэл төлбөрийг заагдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу 7 хоногийн дотор буцаж орно. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
66.181.184.132

Гар утсны тоо, авто машины номерын тоо хоёр ямар хэрэгтэй юм бэ? Зүүлээ авлаа амьдралд ямар нэмэр байна бодвол нөгөө нүүрсний сангийн хулгайчууд л авч зүүдэг биздээ

Зочин
4 сарын өмнө
66.181.181.47

Дараагийн дуудлага худалдаа хэзээ вэ. Хугацааг нь сайн зарла л даа. Хулгайч нохой шиг чимээгүй, ойр тойрныхондоо өгөөд, нөгөөдүүл нь дамлаж зардаг..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.