СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгий аймагт сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум Уст тохой багийн Шивээстийн-Ам гэдэг газраас тус багийн малчин Б нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Тус байршил нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т байдаг аж. 

Энэ талаарх дуудлага мэдээллийг 01.03-ны өдрийн 00:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг уг эрлийн ажлыг эхлүүлжээ. Ингэхэд, иргэн Б/30 настай эрэгтэй/-г 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагаа явуулж, шөнийн 03:50 цагт тус багийн Цэнгэл хайрхны бэл гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.