СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-02

Ж.Сүхбаатар: 2024 оны сонгуулиар "захиалгат цахим аллага" хийх гээд технологийн багаа бэлдэж эхэлсэн байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болов. Энэ үеэр СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоос УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар цахим халдлагатай хэрхэн тэмцэх талаар асуув.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

-Сүүлийн үед хүмүүс хиймэл оюун ухаанаар бусдыг дуурайлгаж яриулж, цахим орчинд янз бүрийн байдлаар гаргаж байгаа. 

2024 оны сонгуулиар хоёр зүйл явагдана гэж байгаа. Нэг нь цахим сурталчилгааны дайн. Зарим нь хэлж байна, чамд улс төрийн "захиалгат цахим аллага"-д хийнэ шүү гэж байна.

Та бүхний хийж буй ажил дотор үүнийг хянах хүчин чадал байдаг байгаа даа? Би УИХ-д хэдэн жил болсон хүний хувьд харахад цагдаагийн байгууллагын хүчин чадал сул дорой харагддаг. Хаяг хайж олох нь гол асуудал биш. 

Техник технологийн хүчин чадлыг чинь хүмүүс мэдээд байгаа юм биш үү? Том Энэ чинь тусгаар тогтнолын асуудал болчихоод байгаа юм биш биз. Сонгуулийн үйл ажиллагаанд том орнууд хүртэл хөл алдаад байна. Саяхан Кибер халдлагатай тэмцэх төв байгуулагдсан. Хүчин чадвал хэр бэлэн байна вэ? 

Таны ярьж буйгаар "хэрэв 1,2,3 дугаар сард бодоод байгаа юм хэрэгжвэл болчих гээд байна" гэсэн. Тэр чинь болохгүй юм биш байгаа даа. Монголд чинь сайхан бодлого гаргачихаад гүйцэтгэлийн шатанд гэнэт бүтэлгүйтчих юм. Янз бүрийн байдлаар тендер, тээвэрлэлт, хулхидалт гэх мэт. 

Хиймэл оюун ухаанаар дууриалгаж нэр дэвших боломжтой хүмүүсийг янз бүрийн үйлдэл хийж, ярьж байгаагаар хуурамч юм хийхэд тэмцэх чиглэлд анхаарч бодсон зүйл байна уу? Зөрчлийн хуулиар хэдэн хүнийг торгох биш шүү дээ. 

Цаана чинь мөнгө хийнэ, тэрийг гутаахад ингэж авна, тэрийг захиалж цахимаар ингэнэ гэсэн төлөвлөгөөнүүд гараад байдаг. Энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ? 

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: 

-Интернет, сошиал орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн 99.9 хувийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. . Илрүүлэлтийг зөвхөн цагдаагийн байгууллага хийж байгаа. Энэ жил илрүүлэлтийг 53.4 хувьд хүргэсэн. Өөрсдийн чадлаар ажиллаж байгаа. Хүн хүч, техник технологио нэмэгдүүлсэн. Гэхдээ бидэнд асуудал байгаа.

Интернэт үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн суваг дээр нь хяналт тавих ганц л арга байгаа. Үүнийг хэрэгжүүлбэл сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээгээр биеийгээ нүдэх, нэр төрд халдах зүйл болохгүй. 

Тийм зүйл гарлаа гэхэд Монгол Улсад худал мэдээлэл түгээх хориглосон, хаалтыг хуулийн дагуу явуулна. . Техник технологийн хувьд төсөв мөнгөндөө тааруулаад нэмж байна. Гэхдээ бүгдийг нь олж илрүүлэх техник болон шаардлагатай мэргэжилтнүүдийн хүрэлцээ муу байгаа. Бид чадлаараа тэмцэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
202.21.107.124

Facebookaar сонгууль угтаж хүнийг харлуулах ажиллагаа улам ихэснэ.Энд цахимд гүтгэлгийн шинжтэй зүйлүүдийг оруулахыг хориглож устгаж баймаар юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.