Ардчилсан намын дарга Нарийн бичгийн дарга нараа томилсон байна. Тус нам 1990-ээд оны залуучуудаар нарийн бичгийн дарга нараа бүрдүүлжээ.
Ардчилсан намын боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Э.Энхпүрэвийг, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Цэнгүүнйиг, Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Батзаяаг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхдөлгөөнийг, Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн даргаар Н.Гансүхийг томилжээ.
Э.Энхпүрэвийн хувьд 12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан нэгэн юм. Б.Батзаяа нь боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч аж.
Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичгээр ажиллаж байсан бол Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүхийн хувьд олон нийтэд "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь танигдсан нэгэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.