СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-02

🔴СЕХ-ны гишүүнээр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нэр дэвшиж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй. Үүний долоо нь орон тооны бус, хоёр нь орон тооны байх хуультай. Мөн таван гишүүнийг ТББХ, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг УДШ санал болгодог.

Өмнөх гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч өдгөө Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Т.Сүхболд нарын нэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-1992 онд 95.6 хувийн ирцтэй сонгууль хийж байсан. Энэ тоо буурсаар 2016, 2020 онд 74 хувийн ирц дээр очсон. Үүнд залуучууд, гэрээт урт хугацааны ажилчдын ирц доогуур байсан. 

Хот хөдөөгийн хооронд явдаг хүмүүс анхнаасаа сонгуульд орохгүй гэдгээ илэрхийлдэг. Сонгогчдын ирц бүртгэлийн асуудлаас болж сонгуульд оролцохгүй хүмүүсийн тоо ихсэж байгаа талаар олон улсын шинжээчдийн дүгнэлт байдаг. 

Нэрсийн жагсаалттай холбоотой маргаан их байгаа нь иргэдийн итгэлийг алдагдуулдаг. Шилжилт хөдөлгөөн болон сонгуульд идэвхгүй байгаа хүмүүсийн ирцийг хэрхэн сэргээх вэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: 

-Сонгуулийн ирцийг сайжруулахын тулд тоног төхөөрөмжөө нэмэх аргуудыг хэрэглэдэг. 1,500-аас дээш сонгогчтой хэсгүүдэд хоёр компьютер ажиллуулдаг байсан. Алслагдсан газруудад тоног төхөөрөмж хүргэж өгөх, найдвартай байдлыг хангахад төвөгтэй байсан. 

Харин энэ удаагийн сонгуульд 3,000 ширхэг багцыг шинэчилж бий болгосон. Ялангуяа сонгогч ихтэй газруудад 2-3 тоног төхөөрөмж бүртгэлийн ажилтныг ажиллуулахаар болсон. 

Байнгын оршин суух хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй эсэхийг иргэд сайн мэддэггүй, сонгуулийн үеэр мэддэг. Тэгэхээр өөрийнх нь байнгын оршин суудаг хаяг дээр өөр хүн бүртгэлтэй эсэхийг өнөөдөр ч үзэх боломжтой болсон. Тухайн иргэн байнгын оршин суугаа хаяг дээрх бусад иргэдийн мэдээлэлтэй танилцаад, энэ хүн байнгын оршин суугаа хаяг дээр байдаггүй талаар манай байгууллагад хандана.

Үүний даараа тухайн иргэний үл хөдлөх нь баримтаар нотлогдвол хяналтын байцаагчид хандаж бусад иргэдийг түдгэлзүүлэх эрх нь нээгдэнэ. Хэрэв бусад иргэдийг байнгын оршин суугаа хаягаас түдгэлзүүлбэл сонгууль өгөх боломжгүй болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
124.158.107.35

хулгай албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдүүдийг сонгуульд бшртгэхгүй байх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.