СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэмээн гурван иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэмээн гурван иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгосон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар:

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд "иргэн бусдын алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төрд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй байх" үүрэгтэй байдаг. Иргэн дээрх үүргээ зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 5.9-р зүйлд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг.

Уг хуулийн дагуу .

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл, халдашгүй дархан эрхтэй юм гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.