Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна.
Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр түүнийг хар тамхи хэрэглэсэн байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан байна. Тухайн үед Н.Төгсцогт мансуурсан байдалтай байсан бөгөөд биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь илэрчээ.
Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Шангрилла"-гаас саатуулан, шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр айс нэршлийн хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Түүнийг саатуулаагүй гадуур шалгаж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.