Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний 16:10 цагийн орчимд болж, 30 орчим хүн нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.
ГХЯ-аас дараах мэдээллийг өгөв.
"Тухайн мужийн зарим суурин газарт байшин барилга нурж, цахилгаан эрчим хүч тасарч, зарим хот, тосгонд хий, ундны усны хангамж тасарсан байна.
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэдэд нөхцөл байдлыг тодруулж ажилласан.
Одоогийн байдлаар манай улсын иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа бөгөөд Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газар болон Токио дахь ЭСЯ, Осака дах Ерөнхий консулын газрын зүгээс нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.