Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар оны өмнөхөн ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн байна.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Халуун дотноор үдсэн хамт олондоо баярлалаа. Үйлдвэрт юу үлдээв? Агуулахад 15 мянган тонн цемент, 80 мянган тонн клинкер буюу уурхай, чулуунцарын үйлдвэр сул зогслоо гэхэд зүгээр л тээрэмдээд борлуулах 90 мянган тонн цемент болох нөөц үлдээлээ.
Үнийн дүнгээрээ +30 орчим тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн гэсэн үг. Дараагийн гүйцэтгэх захирал ирлээ гэхэд 8 сар гартал алзахгүй ээ. Хөтөлийн “Цемент Шохой” ХХК-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.
Тэрээр ийнхүү өөрийн хүсэлтээ ажлаа өгөх болсон нь УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр болсон бололтой. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд, сонгуульд нэр дэвшихээр горилж буй төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар хуульчилсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.