Шөнийн цагаар дрифт хийж байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тавигдаад байсан юм.
Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо "Гранд плаза"-ийн урд замд жолооч С,А нар машинаар дрифт хийсэн болох нь тогтоогджээ.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар жолооч тус бүрийг 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.