СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-31

Г.Занданшатар: Иргэдийн шударга ёсны төлөөх хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний хүчирхэгчин эрүүлжих эрүүл шинж мөн

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар шинэ оны мэнд дэвшүүллээ.

Сайн байцгаана уу.

Улаан залаат, Хөх монголын үр сад, элэг нэгт эрхэм хүндэт монголчууддаа шинэ он, шинэ жилийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монголчууд бид түүхийн хүрдний онцгой цаг үеийг туулж, нэгэн мөчлөгөө үдэж, шинэ онтойгоо золгож байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал, байгалийн баялаг, дайн, тахал гээд сургамжит цаг үеийг туулж, шинэ оноо угтаж байна.

Алдаа оноо, гажуудал сургамжит байдалд хэрсүүчин чангарч, зөв сайхан амьдралын төлөө иргэн бүр сэтгэл зүрхээ нэгтгэж байна. Алдсан оносон, суралцсан, зоригчсон ард түмэн нэгэнт зөв зүгт чигээ олж, саар мууг засан сайжруулагч болон өөрчлөгдөж байна. Үний үр дүнд олон жил бугшсан буруу тогтолцоо засагдсан.

Ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар бялхаж явахын ерөөл өргөе.

Шинэ эргэлтийн шинэ оноо айл өрх, ахан дүүс, хамт олноороо дэлгэр сайхан угтаарай.

Мэндчилгээний дэлгэрэнгүйг доорх видёоноос үзнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.