СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-31

Н.Өнөрцэцэг: Дараа жилийн шинэ жилээр хоёр хүүтэйгээ ээж нь заавал хамт байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих хугацааг нэг сараар сунгасан. Үүнтэй холбоотойгоор тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хоёр хүүдээ захидал илгээжээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Миний хоёр хүү сайн байна уу? Ананд миний хүү ээжийгээ хаашаа явсныг мэдэж байгаа. Дүү нь хөдөө явсан гээд хүлээж байгаа. Ээж нь 30 хоноод очиж чадахгүй боллоо. Миний хүү дүүдээ үнэнг хэлээрэй. Анар миний хүү ээжийгээ хөдөө явлаа гэж худлаа хэлсэнд уучлаарай. Зөндөө удаан хүлээлгэж байгаагаа ээж нь мэдэж байгаа, уучлаарай миний хүү. Яг үнэндээ ээж нь хоригдож байна. Энэ шинэ жилээр нь хамт байж чадахгүй байгаад ээжийгээ уучлаарай. Миний хүү шөнө унтахдаа битгий уйлаарай. Ананд миний хүү дүүгээ сайн хараарай. Бас гацуураа засаад, шинэ жилээ тэмдэглээрэй. Эмээ, өвөө нь миний хоёр хүүд бэлэг авч өгнө. Ээжийгээ худлаа хэлсэнд уучлаарай. Ээж нь гэхдээ гэмт хэрэг хийгээгүй шүү. Ажлаа хийж хүмүүсийг мэдэх эрхээр нь л хангаж явсан юм шүү. Анарын хэлсэн “ээжтэйгээ гоё гацуур засаад, гацуурын доор бэлэгнүүдээ тавина, ээж бууз хийнэ” гэснийг энэ жил ээж нь биелүүлж чадсангүй. Дараа жилийн шинэ жилээр хоёр хүүтэйгээ ээж нь заавал хамт байна. Ээжийгээ уучлаарай. Хайртай шүү хоёр хүүдээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
202.55.188.119

Яасан ч хэцүү хорвоо вэ.өрөвдмөөр юмаа.батлан даалтад авахуулаад гадуур байцааж болдоггүй юм байх даа.тийм аймаар гэмт хэрэг хийсэн юм байх даа.ядарсан ард иргэд бидэнд ямар ч мэдээлэл алга.

Зочин
9 сарын өмнө
202.179.13.66

Энгийн ард иргэддээ хатуу. Идэж уусан дуракуудаа олигтой шүүж чадахгүй тийм л хууль байх юм даа хөөрхий.

Зочин
9 сарын өмнө
66.181.184.20

Хоёр хүүдээ илгээсэн захидалыг нь өмгөөлөгч нар шинэ оны мэндчилгээ шиг нийтэд дэлгэчихэж . Өмгөөлөгч нарт нь хүн чанар байна уу хувь хүний нууцад халдажээ. Өнөрцэцэгт сайн хүн ч бий муу хүн ч бий бүгд дор хаяж л хоёр хүүхдийнх нь нэрийг мэдээд авлаа. Хоёр хүүхдийг нь олон нийтээр өрөвдүүлэх биш зүгээр л муу хүмүүсийн олз болгочих бий дээ.

Зочин
9 сарын өмнө
139.5.218.64

Ingej hvnii alag vrsig zowooj baiha gej dee vvlin vre n oorsdoon hezee negen tsagt ireh bailgvi

БАЯРАА
9 сарын өмнө
202.126.89.113

сайхан сэтгэлт хөдөлмөрч бүсгүй минь эрүүл мэнд ньсайн байж хоёр хүүдээ хурдан ирээрэй үнэхээр хэцүү байна

B.Bayartsetseg
9 сарын өмнө
202.126.89.106

yamar hetsvv tor we vr hvvhed n hvleejil bgaa shdee zvgeerel gargachij bolohgvi bna uu

Irgeb
9 сарын өмнө
103.57.94.14

Zailaa bitii

Зочин
9 сарын өмнө
202.126.89.9

bieeen sain bodooroi xuchtei baidag ym shuu

Зочин
9 сарын өмнө
66.181.161.187

Өнөрөө ажлаа сайн хийсэн гэхдээ аддаггүй хүн гэж байдаггүй юм харин нүүрсний бүлэг хулгайчдыг хорьж чадахгүй байгаа эмэгтэйчүүдээ хүчирхийлээд байгаа нь харамсалтай

Tamir
9 сарын өмнө
66.181.160.10

Ynhan mini hund ur huuhed Hani ijil hamt olon ner tur gej baidgiig say l oilgoj bna uu zuv zugeer ajlaa hiigeel yvj baisan garamjav gedeg huniig chi mun ch ih zovoosondoo chi bol dur esgesen shantaajchin mungu ugvul naad 2 huuhdee ch hund zarah iim l baliar amitan shuu ene buzriig umuuruud baigaa hamuursan tarhitai humuusiig oilgohgui yumdaa

Зочин
9 сарын өмнө
66.181.160.7

Хүний төлөө явах нь ард нь хэцүү зүйл угтдаг жишээ

Зочин
9 сарын өмнө
66.181.188.35

учрыг нь мэдээгүй байж хүний санаанд оромгүй муухай сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс оронд нь өөрийгөө тавиад үз дээ үнэн үг хэлсэн хүнд үнэний төлөө тэмцсэн нэгнээ ингэж дэвслээд байвал шударга ёс тогтох уу

Зочин
9 сарын өмнө
66.181.161.136

8

Зочин
9 сарын өмнө
174.51.177.15

Гадуур байцаагаачээ үр хүүхэдтэй хүн санаа нь зоволгүй яахав дээ

Zo
9 сарын өмнө
66.181.160.41

Арай дээ хө

Зочин
9 сарын өмнө
202.21.104.234

Гэмгүй эх, үрсийг салгаж гэсгээн цээрлүүлдэг нь хаанынх ёс бэ?Ядарсан ард түмэнээрээ тоглоом тохуу хийдэгээ болимоор юм. Хуулиараа наадагчид болоод байгаам бишүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.