“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
Энэ өөрчлөлт ирэх 2024 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ” гэдэг мэдээлэл цацагдсан. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг factcheck.mn сайт нягталсан байна.
Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ энэ сарын 07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм. Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.
Харин хуулийн хугацаанд биелүүлбэл шийтгэлийн хэмжээг 50% хөнгөрүүлнэ гэж тусгасан байна.
Эх сурвалж: factcheck.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.