Үндэсний тусгаар тогтоолын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсаас Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан, тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлсэн юм.
Тэрээр ШШГЕГ-ын харьяа “Ган худаг”-ийн хорих ангид ял эдэлж байхдаа ийнхүү ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан.
Д.Мөнх-Эрдэнэд суллагдсан дариудаа аавтайгаа очиж уулзсан зургаа олон нийтэд тавьсан байв.
Тэгвэл тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа “2023 он миний хувьд их ухаарлын жил байлаа! Алдааг ганцхан өөрөөсөө хайсан, надад алдаа байсан! Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг бүтэн жил бясалгаж байж ойлголоо” хэмээн бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.