СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ.

Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй.

Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм.

Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
139.5.219.122

1-р эгнээг л чөлөөлах хэрэгтэй. Тэгээгүй цагт хэдэн автобус авсан ч адил нэг талдаа түгжрээд зогсоно гэсэн үг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.